Цэцэрлэгийн хашаанд газ үнэртэж мансуурч байв

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст цэцэрлэгийн хашаанд хэсэг залуус орилолдоод байна гэсэн дуудлага иржээ. Мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан залуус байсныг тус хэлтсийн алба хаагчид саатуулсан байна. Сүүлийн үед газын худалдаанд насны хязгаарлалт тогтоосон ч өсвөр насны хүүхдүүд болон залуучууд энэ төрлийн мансууралд автах нь элбэг тохиолдсоор байна. Тиймээс энэ тал дээр илүү дорвитой шийдвэр гаргах шаардлагатай болжээ. Түүнчлэн эцэг, эхчүүд ч мөн хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй гэдгийг анхааруулъя.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ