Жүдочид багаараа ялалт байгууллаа

Солонгосын Инчён хотноо Азийн спортын 17 дугаар наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Азийн спортын наадмын жүдо бөхийн тэмцээний багийн барилдаан болж байна. Манай эмэгтэй жүдочид Тайландын багтай таарч, 3:1-ээр буулгаж авснаар дараагийн шатанд үлдлээ.
Харин эрэгтэй баг Туркменстаны багтай учраа таарч, 5:0-ээр буулгаж авснаар шилдэг дөрвөн багт шалгарч үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ