Сэтгэцийн өвчтэй залуу статистикийн мэргэжилтэн бүсгүйн аминд халджээ
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн айлуудаас судалгаа авч явсан статистикийн мэргэжилтэн бүсгүйг гэмт этгээд таван удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ. Талийгаачийн аминд хүрсэн этгээд 1980 онд төрсөн, сэтгэцийн өвчтэй залуу аж.
Мөн тэрбээрэмэгтэйн аминд хүрээд зогсохгүй, өөрийгөө гурван удаа хутгалсан байжээ.Талийгаач бүсгүй Орхон аймгийн статистикийн газар ажилладаг, 1981 онд төрсөн, 10 настай охины хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй байсан аж. Уг хэргийн талаарх мэдээллийг анх орон нутгийн цагдаад гэмт этгээдийн аав өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ