Хийжүүлсэн чихэрлэг ундааг 14-өөс дээш насны хүүхдэд л худалдахыг санал болгожээ

Дэлгүүрт хийжүүлсэн чихэрлэг ундааг 14 нас хүрээгүй хүүхдэд худалдахыг хориглож, түүнчлэн ийм ундааг хэт их ууснаар таргалж, чихрийн шижин өвчин тусч, эрүүл мэндэд бусад ноцтой уршиг тарьж болох тухай бичилтийг саван дээр заавал бичихийг Оросын Олон нийтийн танхим санал болгож байна. “Известия” сонины мягмар гаригийн дугаарт ингэж бичжээ.
“Хүүхэд чихрийн шижин өвчин гэж юу байдгийг мэддэггүй, амттай байдаг учир уучихдаг, тэгээд эцэст нь чихрийн өвчинтэй болдог.
Тэр рекламдаж байгаад итгэн, хийжүүлсэн ундаагаар цангаагаа тайлах гэдэг. Ийм ундаа хортой, худалдан авах хэрэггүй гэж хариуцлагатай эцэг, эх түүнд тайлбарлаж болох ч, найз нөхөдтэйгээ зугаалж явахдаа тэр квас, шүүс юмуу рашааны оронд энэ чамин, хийжүүлсэн ундаа худалдан авдаг болов уу.
Ер нь хийжүүлсэн ундаа ашигтай ундаануудыг шахаж байна. Энэ нь хэдийнэ бүр генетикийн асуудал болж байгаа бөгөөд пепси ууж өссөн үеийнхэн нэгэнт үр хүүхэдтэй болж байна” гэж Нийгмийн танхимын танхимын нарийн бичгийн даргын орлогч Владислав Гриб хэлжээ.
“Байнга хэрэглэснээр сэтгэл зүйн хувьд дуртай болж, янз бүрийн өвчинтэй болоход нэрмээс болдог хэд хэдэн бүтээгдэхүүн, ундаа бий” гэж Гриб тодруулан тайлбарласан байна.
Түрүүнд нь Гриб ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевт захидал бичиж, сургууль болон хүүхдийн эмнэлэгт хийжүүлсэн чихэрлэг ундаа худалдахыг хориглохыг түүнээс хүссэн юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ