Дахиад л үнэ нэмжээ

Өвөл хаяанд ирж, дахиад л утаатай Улаанбаатарын тухай яриа өрнөлөө. Мөн нүүрс, түлээний үнийн талаар иргэдийн ээлжит хямрал үүсээд эхэлчихсэн байгаа. “Налайхын уурхайд цөөхөн ам ажиллаж байгаа учраас нүүрс бага зэрэг үнэтэй борлуулагдаж байна” хэмээн жижиглэнгээр нүүрс борлуулдаг нэгэн иргэн ярьж байсан юм. Гэтэл Дорнод аймаг дахь Адуунчулуун нүүрсний уурхайгаас нүүрс олборлодог "Адуунчулуун" ХХК нүүрсний үнээ нэмжээ. Өнгөрсөн жил тонн нүүрсийг 12000 төгрөгөөр зарж байсан тус компани энэ жил 3000 төгрөгөөр нэмсэн байх юм. Ийнхүү нүүрсний нэмэгдсэн үнэ, дээр нь тээвэрлэлтийн зардал нийлээд иргэд ямар үнээр дулаан өвөлжих шаардлагатай болж байгаа нь асуудал дагуулж эхэллээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ