Эмэгтэй сагсчид Хонконгийн шигшээд хожигдов

Азийн зуны спортын наадамд анх удаа оролцож буй Монгол Улсын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн шигшээгийн эсрэг хийж тоглолтын эхний хагаст 34:32-ын харьцаагаар манай баг илүүрхсэн ч эцсийн мөчид ялалтыг Хонконгийн баг 68:66-аар авлаа. Монголын багаас Д.Ганзул - 21 оноо, Б.Солонго 14 оноо авчээ. Эмэгтэй баг маргааш Катарын багтай тоглоно.

Гэрэл зургийг Э.Харцага

СЭТГЭГДЭЛ БИЧИХ