Эрэгтэй, эмэгтэй жүдочид багаараа медалийн төлөө барилдана
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр багийн төрлөөр өндөрлөнө. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Эрэгтэй баг эхний тойрогт Туркменстаны багийг 5:0-ийн харьцаагаар ялсан ч мөнгөн медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны багтай барилдаж, 0:5-ын харьцаагаар ялагдлаа. Ингэснээр манай баг эхний тойрогт Узбекстаны багт 2:3-аар ялагдсан ч Саудын Арабыг 5:0-ын харьцаагаар ялсан Японы багтай Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдах юм.
ДАШТ-ий мөнгөн медальт эмэгтэй баг эхний тойрогт Тайландын багийг 4:1-ийн харьцаагаар ялсан ч дэвжээний эзэн БНСУ-ын багт ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Гавьяат тамирчин М.Бундмаа эхний учраагаа ялж, гараагаа сайхан эхлүүлсэн ч Д.Сумъяа Жун Ён Жунд хоёр торгуулиар ялагдлаа. Ц.Цэрэнчимэд учраагаа цэвэр ялж, 2:1-ийн харьцаагаар манай баг тэргүүлж эхэлсэн ч Ц.Наранжаргал торгуулиар, Б.Мөнхтуяа юкогоор ялагдаж, 2:3-ын харьцаагаар ялагдал хүлээлээ.




Гэрэл зургийг Д.ЖАВХЛАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ