Жүжигчин Ц.Алдармаад холбогдох хэргийг шалгаж байна

“Шинэ үе” продакшн эмэгтэй жүжигчдийн эрэлд гарсан сураг дуулдаад байгаа. Тус продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд шуугиулсан.

Энэхүү хэрэг нь Орхон аймагт гарсан боловч хохирогч холбогдогчийн Улаанбаатарт шалгуулна гэсэн хүсэлтийн дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байжээ. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэнхолбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажиллалаа.

2014 оны 06 сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсны дагуу хяналтын харъяалалыг дүүргийн нэгдүгээр прокурорын газар шалгаж байгаа гэнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ