"Набсан" ХХК-ийн ажилтан шороонд даруулж нас баржээ

Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Евро эко 7А” хорооллын барилгын бохир усны шугамын нүх ухаж байсан туслах ажилтан шороонд даруулан нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Тэрээр тус барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж байсан “Набсан” ХХК-ийн ажилтан байсан аж.
Хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ