Төрсөн хоёр үрээ шатаасан эцгийн хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Булган аймгийн Сум дундын дөрөвдүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар З.Ёндон гэгч өөрийн бага насны хоёр төрсөн хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг шүүн хэлэлцсэн байна.

Шүүхээс З.Ёндонг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн,бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 25 жилийн ял оноосон аж. Үүнээс хоёр жилийг гянданд, үлдэх 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ