Хууль бусаар агнасан 28 ширхэг тарвагыг хураав

Хэнтий аймгийн цагдаагийн газраас Хяналт нэгдсэн арга хэмжээг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний эхний хэсгийг дүгнэж ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэн ажиллажээ.
Тус арга хэмжээний хүрээнд Хууль бусаар мод тээвэрлэсэн, тарвага,загас, зээр зэргийг агнасан зөрчилд 6144,0 мянган төгрөгний торгууль, 17900,0 мянган төгрөгний нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагчаар тавиулж, хууль бусаар агнасан 28 ширхэг тарвага, 53 ширхэг загас, дөрвөн зээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн долоон метр куб банз, палк зэргийг хурааж улсын орлого болгуулахаар орон нутгийн комисст шилжүүлсэн байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ