2000 ширхэг 1000 төгрөгийн хандив өгчээ

Цэцэрлэгийн хүрэлцээ Монгол улсын тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн. Тэгвэл энэ асуудлыг төрийн гар харалгүйгээр өөрсдийн санаачлага болон олны дэмжлэгийг авч шийдвэрлэхээр Баянхонгорчууд нэгдэж эхэллээ.

Тус аймгийн IV, V багийн нутагт хандиваар "Хонгор үрс" цэцэрлэг барих аяныг өрнүүлжээ. “Хонгор нутгийн үрс” ТББ нь энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Хүмүүс 1000 төгрөгөөр аянд нэгдэх боломжтой бөгөөд “Баян мэдлэг” компани цэцэрлэгийн барилгын ажлыггүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа аж.

Тус аянд нутгийн залуу Э.Бум-Эрдэнэ 2000 ширхэг 1000 төгрөгийг хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө хандивласан гэлээ. Энэ үйл ажиллагааг оюутан залуус ч мөн дэмжин ажиллаж, цахим ертөнцөөр “Хүүхэд нас таныг дуудаж байна”уриалгыг хүргэж буй ажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ