Хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатууллаа

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхины хоёр бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 3-р хороонд орших нэгэн зочид буудлаас дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй нийт долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах бас нэгэн зочид буудлаас гурван эрэгтэй, хоёр эмэгтэй таван хүн хар тамхи зарж борлуулах зорилгоор хадгалж байсан этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Энэ гэмт хэргийг 25-31 насны залуус үйлдсэн бөгөөд тэднийг хорих 461-р ангид цагдан хориод, 192,2 эрүү үүсгэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ