18 настай барилгачин бүсгүйн малгай, хэрэглэж байсан хувинтай цемент эзнээ үгүйлэх мэт ослын газар хэвтэж байлаа

Өдрөөс өдөрт сүндэрлэн босохбарилгууд хотын хөгжилд өнгө нэмж байгаа ч тэдгээр барилгууд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй байгаагаас цөөхөн монголчуудын амь насанд заналхийлсээр удаж байна. Баригдаж байгаа барилга дээрээс хичнээн ч хүн унаж амь нас, эрүүл мэндээрээ хохиров доо.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд 18 настай эмэгтэй барилгын гадна фасадны өнгөлгөө хийж байгаад 13 давхраас унаж амиа алдлаа.
Манай сурвалжлах группөчигдөр 14 цагийн үед осол болсон барилга дээр очиход барилгыг тойруулан “Danger” буюу“аюултай”гэсэн бүс татсан байлаа.
Осол болсон барилга Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол хорооллын урд талд байрладаг юм билээ.
Талийгаач охин 16 давхар бүхий энэхүү барилгынгадна өнгөлгөөг нь хийж байсан аж.“ Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа “True-L “ гэх энэнхүү орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” ХХК ажиллаж байжээ.
13 давхраас унаж амиа алдсан бүсгүй“Бай Лхагва” ХХК-ийн ажилтан байсан бөгөөд осол гардаг өдөр түүнийг ажилладаг залуугийн хамт ажилд гаргасан аж.Ингээд 16 давхраас эхэлсэн фасадны өнгөлгөө 13 давхарт ирэх үед тэдний зогсч байсан өргөгч тавцаны бэхэлгээ тасарч доош унажээ. Хэдийгээр тэдхамгаалалтын бүс зүүсэн байсан ч талийгаачийн хамгаалалт тасарч, шууд доошоо унасан байна.Харин нөгөө залуугийн амийгхамгаалалтын бүс нь аварчээ.
Эзэн нь үгүй болсон малгай, хувинтай цементийг холдуулах сэтгэлтэй хүн алга байлаа
Аймшигт осол болсноос хойш24 цаг дараа бид хэргийн газар очсон. Хэргийн газрын үзлэг, нотлох баримтыг шинжлэн судлаж, баримтжуулах ажиллагааг цагдаагийнхан хийгээд явсан байв. Гэвч талийгаачийн өмсч байсан малгай, хэрэглэж байсан хувинтай цемент нь тэр чигээрээ газарт хэвтэж байсан нь сэтгэл эмзэглэмээр харагдаж байв. Яагаад тухайн барилгын компанийнхан эзэн нь үгүй болсон малгай, доош унахдаа хагарсан хувин түүн доторх цементийг холдуулж янзалчихаагүй юм бол, тэднээс яагаад тийм сэтгэл гарахгүй байна аа гэж асуумаар санагдсан. Гэвч зургийн апратаар зэвсэглэсэн биднийг хараадзэвүүцсэн барилгынханманаачийн байр руугаа яаран гүйлдэхаж.Мэдээж биднийг дотогш нэвтүүлээгүй бөгөөд “Манай удирдлагуудбайхгүй, бид юу ч мэдэхгүй ” хэмээн халгаасангүй.
Харин хажуугийн барилга дээр ажиллаж байсан манаачаасослын талаар тодруулахад “Осол өчигдөр өдөр болсон. Гадна фасадны өнгөлгөөг хийж байсан залуусын зогсожбайсан өргөгчийн олс нь тасарсан юм шиг байна лээ. Нэг нь хамгаалалтын бүстэй байсан болохоор тогтож үлдээд амьд гарсан. Харин талийгаач охин шууд доошооунасан. Уг тэр охин бүстэй байсан ч бүс нь тасарсан гэсэн.Эмнэлгийн машин ирээд л аваад явсан, гэтэл өнгөрсөн гэж сонсогдсон” гэлээ.
13 давхраас унасан бүсгүй ослын дараа амид байсан ч ГССҮТ-д хүргэгдэж байх замдаа гэмтлээ даалгүй нас баржээ. Уг хэргийг одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
-“Бай Лхагва” ХХК тусгай зөвшөөрөлгүй байжээ -
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зуншин” ХХК нь энэхүү барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” ХХК-тай гэрээ байгууллан ажиллуулж байсан гэнэ.Гэтэл “Бай Лхагва” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан аж. Үүнийг нь “Зуншин” ХХК-ийнхан мэдсэн атлаа ийнхүүажиллуулснаар 18 хан настай бүсгүйн аминд хүрчихлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ