Леонардо Ди Каприо дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхийг уриаллаа

Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний 69 дэх удаагийн уулзалтад энэ жил Оскарын шагнал гардуулах ёслолд найман төрөлд нэр дэвшсэн Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо энх тайвны элчээр томилогдон оролцож байгаа билээ.
Бид уур амьсгалын өөрчлөлттэй тулгараад байгаа нь маргашгүй үнэн. Энэ үнэхээр хэцүү асуудал ч гэсэн шийдвэрлэхийн тулд одооноос л хөдөлж эхлэхгүй бол оройтно. Улс орон бүрийн Засгийн газарт урьд өмнө нь байгаагүй зоримог арга хэмжээ авахыг уриалж байна” гэж дурьджээ.
Эдүгээ 39 настай од уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэгч бөгөөдтэрбээр Нью-Йорк хотноо байгаль орчинд ээлтэй загвараар хийгдсэн орон сууцыг эзэмшдэг билээ. Леонардо Ди Каприо тус уулзалтаас өмнө болсон дэлхийн дулаарлын эсрэг жагсаал хөдөлгөөнүүдэд ч гэсэн оролцож байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ