Барилгынхан санаатайгаар хүний амийг эрсдэлд учруулж байна

Бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаагийн хэрээр осол эндэгдэл багагүй гарах болсон. Статистик тоо баримтаар 2012 онд 72 осол гарснаас 18 хүн эндсэн, 2013 онд 41 хүн осолд өртсөнөөс 14 хүн амиа алдсан.

Харин энэ жилийн албан ёсны тоо баримт хараахан гараагүй байгаа боловч зөвхөн сүүлийн нэг сарын дотор гурван удаагийн ослоор зургаан хүний амь эрсдсэн нь энэ төрлийн хэрэг цаашдаа өсөх хандлагатай байгааг харуулж байгаа юм.

МХЕГ-аас энэ талаар хяналт, шалгалт хийж, хариуцлага тооцон ажиллаж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй л байна.

Тиймээс МҮЭХ-ноос тэдэнтэй хүч нэгтгэн ажиллахаар төлөвлөжээ. Тэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас үүдэн гарч буй дээрх хэргүүд нь наад захын хяналтгүй, дүрэм, журам мөрддөггүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэж үзээд энэ нь санаатайгаар хүний амь насыг эрсдэлд учруулснаас өөрцгүй болохыг хатуухан хэлж байсан юм.

Түүнчлэн УИХ, Засгийн газар, нийт ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдэд хандан шаардлага уриалгыг хүргүүллээ. Энэхүү уриалгын гол санаа нь ХАБЭА-ын тухай бөгөөд үүнд зарцуулах хөрөнгиййн хэмжээг аж ахуйн нэгж байгууллагууд нийт үйл ажиллагааны зардлын нэгээс доошгүй хувийг төсөвлөх ёстой гэлээ. Түүнчлэн удахгүй 2015 оны төсөв батлахтай холбогдуулан ыг шаардсан юм.

Мөн иргэдэд хандан гэр бүлийнхээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс МҮЭХ-ноос ажиллуулж байгаа 1800-12928, 70119989 гэсэн нээлттэй утсанд холбогдох мэдээллийг цаг тухай бүрт нь өгч байхыг хүслээ.

Таны ойр дотны таньж мэдэх хэн нэгэн хуруугаа тасдаж, тоосгонд цохиулсан ч гэлээ энэ талаарх гомдлоо дээрх утсаар мэдэгдэх боломжтой юм. Таны мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийжхоёр ба түүнээс дээш удаа шаардлага биелүүлээгүй бол олон нийтэд зарлан, шаардлагатай бол тухайн зөрчил болон үйл ажиллагааг нь зогсох хүртэл нь ард түмэнд тунхаглах юм байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ