Монгол залуус осолд орж нэг нь амиа алджээ

Энэ сарын 10-ны шөнө 01.30цагийн орчим БНСУ-ын Чоннам аймгийн Хэнамгүнд байх усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажилладаг хоёр Монгол залуу автомашины осолд оржээ.

Монгол залуу А-гийн жолоодож байсан суудлын машин замын голыг зааглагч төмрөн хаалтыг мөргөн улмаар дээш харан унасан байна. Ослын улмаас жолооч залуу газар дээрээ нас барсан бол түүний хажууд сууж явсан Монгол залуу Б хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдээд байна.

Эдгээр Монгол ажлаа дуусгаад өөрсдийн амьдардаг үйлдвэрийн ажилчдын байр руу явж байхдаа уг осолд орсон аж. Ослын шалтгааныг тодруулахаар Чоннам аймгийнЗамын цагдаагийн газар ажиллаж эхэлжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ