Амгалангийн дулааны станц 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад орно

Улаанбаатар хотын зүүн хэсэгт буюу БЗД-ийн наймдугаар хороо, хуучнаар УС-15-ын оронд шинээр 348 МВт хүчин чадалтай дулааны станцын бүтээн байгуулалт, барилгын ажил 2013 оны наймдугаар сарын 21-ний өдөрэхэлсэн.

Хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангах, дөрөвдүгээр цахилгаан станцын ачааллыг бууруулж хөнгөлөх, өсөн нэмэгдэж байгаа ачааллын зарим хэсгийг хангах зорилгоор баригдаж буй энэхүү байгууламж энэ оны 11 дүгээр сарын 15-нд дуусч ашиглалтад орно хэмээн З.Энхболд дарга мэдэгдлээ.

Энэхүү дулааны станц нь нийт 50 орчим мянган айл өрхийг дулаанаар хангах ажээ. Тус станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан бариад, Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцөлөөр гүйцэтгэж байгаа билээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ