Утасгүй бол үхлээ юу гэдэг шиг л юм осолд орсон эр болон Майк Тайсон хоёрт тохиолджээ

Дэлхийн үнэмлэхүй аварга асан, спортын амжилтынхаа сацуу эвгүй зан авираараа зартай америкийн боксчин Майк Тайсон өөр талаар өөрийгөө харуулжээ. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр, тамирчин осолд орсон мотоциклтай хүнд тусласан байна.
Лас-Вегас орох замд таксины машин мотоциклтай явсан 29 настай Райан Чеслийг дайрахыг Тайсон харжээ. Хохирогчийн өмгөөлөгч Стивен Стаббсын хэлснээр, энэ хэрэг бүр есдүгээр сарын 16-ны 21 цаг 30 минутын хавьд болсон байна. Тамирчин машинаа зогсоож, эмч нарыг ирэх өмнө мотоциклтай залуугийн дэргэд байжээ.
"Хий юм үзэгдэж эхлэж байна хэмээн Чесли бодсон байдаг” гэж Стаббс ярьсан байна. Түргэн тусламж ирсний дараа Тайсон мотоциклийн эзэн залуугийн хэлснээр, “хэргийн газраас супер баатрын адил алга болсон ч”, тэр үхэхээс наахнуур байсан ч гар утсандаа боксчны зургийг авч амжжээ.
Үнэхээр л утасгүй бол үхэх нь үү гэдэг шиг л тэрээр өвчинтэйгөө амь өрсөн гар утсаа тэмтчин олоод түргэн тусламж дуудаж туслах гэж ядаж байгаа агуу боксчны зургийг нь дарж сая нэг санаа амарч ухаан алджээ.
Чеслигийн олон яс хугарч, үений холбоосууд тасарсныг эмч нар тогтоогоод, түүнд мэс засал хийнэ гэж мэдэгджээ. Тусламж үзүүлсэн Тайсонд талархан, залуу түүнд захидал, сагс дүүрэн жимс явуулсан байна.
Майк Тайсон бокс тоглож байхдаа Гиннесийн дээд амжилтын номын сертификатыг хоёр удаа, тодруулвал хамгийн олон удаа нам цохиж, түүнчлэн хүнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга болж байсан гэдгээрээ авсан юм.
Түүнийг “Оны шилдэг боксчноор” хэд хэдэн удаа тодруулж, алдрын хэд хэдэн танхимд нь нэрийг мөнхжүүлснээс гадна, орчин үеийн хамгийн шилдэг боксчны нэгэнд тооцогддог билээ.
Тайсон ийнхүү спортын сайхан амжилт гаргаж байсны сацуу эвгүй зан авираараа зартай нэгэн юм. Тэр хүчингийн хэргээр 1992-95 онд ял эдлэж, 1997 онд нэг удаагийн тоглолтын үеэр Эвандер Холифилдын чихийг тас хазсан юм. Тайсон 2005 онд спортыг орхижээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ