Найруулагч Н.Наранбаатарын “Надаас хөврөх үнэн хайр цаг, хугацаа” тоглолт болно

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнөөдөр 17:00 цагт ганцхан удаа “UB Palace”-ын их танхимд “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо хийнэ. Анх “Бооцоо” жүжгийг найруулж, араас соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгээр үргэлжлэн “Нууц амраг чинь больё”, “Парисын дарь эхийн сүм”, “Бич гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг найруулсан. Мөн “Үл таних эмэгтэй” дэлгэцийн бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Түүний тайлан тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гавьат жүжигчин Т.Ариунаа, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, “Хар сарнай”-н С.Амармандах, хошин урлагийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Драмын дөрвөл”, ”Увертюра”, “Freezone” хамтлагууд, дуучин С.Сэрчмаа, Л.Ган-Эрдэнэ, Ц.Хулан, Маралжингоо, нийтийн дуучдаас Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, элэглэгч Чапи Суурь нар оролцоно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ