Хадлан дээрээ амиа алдсан хэрэг гарчээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл баг, Зүүн Тэрэмийн “Харзны тохой “ гэхгазар өвс хадаж явсан трактортой жолооч осолдож амиа алдсан хэрэг гарлаа. Тэрээр Сэлэнгэ голын урд салаагаар хадлангийн өвс бэлтгэж байжээ.
Ингээд харьяа аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн очиж газар дээр нь очиж ажилласан байна.
Тус хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 201406000286 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос хяналт тавин ажиллаж байгаа гэлээ.
Энэ жил хур бороо элбэг, гол мөрний түвшин эрс нэмэгдсэн учир иргэд аялал, зугаалга, ажил үйлчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ