Обамагийн болдоггүй гар дахиад л шуугиан дэгдээж цэргийнхний дургүйцлийг хүргэлээ

Обамагийн цэргийн ёсолгоо цэргийнхэн болон олон нийтийн зэвүүгхүргэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гартаа кофены аяга барьчихаад цэргийн ёслогоо хийсэн нь нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн зэвүүг хүргэж, ингэснээр энэ нь “ахмад дайчид, цэргийнхний дунд түүнийг шүтэн бишрэгчдийн тоог илт нэмэгдүүлэхгүй” гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.

Нисдэг тэрэгнээс буусан Обамаөрөөсөн гартаа аяга бариад тэнгисийн явган цэргийнхэнд ёслож байгаа дүрс бичлэгийг Цагаан ордны албан ёсны Instagram байршуулжээ. Ингэхдээ тэр аягыг газарт ч тавилгүй, нөгөө гартаа ч аваагүй байна.

Twitter-ийн хэрэглэгчид #LatteSalut (латте мэндчилгээ) гэсэн тусгай хэштег нээж, ингэснээрээ америкийн ерөнгхийлөгчийн үйлдэлд дургүйцэжбайгаагаа илэрхийлжээ. Цэргийн ёс зүйн дагуу,хэрвээ хоёр гар чөлөөгүй байх юмуу хэрвээ цэргийн ёслогоог зохих ёсоор хийхболомжгүйбайвал, ерөөс ёслон мэндчлэх албагүй байдаг байна.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид үүнийг Обама тэнгисийн явган цэрэгт “хүндэтгэл” үзүүлж байгаа хэрэг хэмээн егөөдөөд, энэ үйлдлийг шившиг хэмээн нэрлэж байгааг “Вашингтон таймс” сонинд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ