Д.Энхтайван, Б.Отгонбаяр нарын сенсаци явсангүй

Сүүлийн үед Тээвэр хөгжлийн банкны өмчлөлтэй холбоотойгоор “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагуудыг онц хүнд гэмт хэрэг хийсэн мэтээр Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга байсан гэх Д.Энхтайван, сэтгүүлч Б.Отгонбаяр нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж, удаа дараа нийтлэл нэвтрүүлэг тараан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүртэл өргөх бичиг хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл дээрх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалган, энэхүү гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болохыг тогтоон холбогдох саналаа дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хүргүүлснийг дүүргийн нэгдүгээр прокурор хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг аж.

Өөрөөр хэлбэл Д.Энхтайван, Б.Отгонбаяр нарын тараасан “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагуудтай холбоотой мэдэгдэл, мэдээ нийтлэл огт үндэслэлгүй, гүтгэлэг байсан гэдгийг хууль хяналтын байгууллага шалган тогтоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ