Бүс нутгийг ойжуулах талаар Хятадтай санал солилцжээ

БНХАУ-ын Бээжин хотод “Төв Азийн ойн стратегийн түншлэл” сэдэвт бүс нутгийн хурал энэ сарын 23, 24-ний өдөр боллоо. Монгол улсаас Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор З.Цогт нар оролцжээ. Тус хурлаар төв Азийн ойн салбарын стратегийн түншлэлийн санаачлагын талаар хэлэлцсэн аж. Харин манай улсын төлөөлөгчидХятадын Ойн хороотой тусгайлан уулзалт хийж, говь, тал хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойжуулах талаар харилцан санал солилцсон байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ