Эх үр хоёрыг хайх ажиллагааг сэргээлээ

Одоогоос зургаан сарын гаруйн өмнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Орхон, Сэлэнгийн бэлчир газарт найман сартай хүүгээ тэвэрсээр 27настайбүсгүй усанд урсан алга болсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, уг харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр болсон юм. Ээж хүү хоёрыг усанд урсах тэр үед аймгийн Онцгой байдлын аврагчид гар чийдэн, хагархай завьтай хэд хоногийн турш хайсан ч голын ус хөлдсөнөөр эрлийн ажиллагаа зогссон билээ.
Харин одоо голын ус хайлсан учир тэднийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Эрлийг энэ сарын 13-ны өдрийн даваа гараг хүртэл явуулахаар болжээ. Хэрэв цаг агаарын байдал, үер усны аюулгүй бол сураггүй болсон эх үр хоёрыг олтол эрлийг үргэлжлүүлэх боломжтой хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ