Найрсаг "Улаанбаатар"-ын найраагүй дарга эх, үрсийг хөлдөөхөөр шийдэв үү

Тун удахгүй Монголчууд бид гурван сая дах иргэнээ хүлээж авах тухайгаа яриад байгаа. Эх оронд маань шинээр мэндэлж буй үрс халуун, дулаан ертөнцөд мэндлэх учиртай.

Гэтэл Нийслэлийн II амаржих газар энэ жил хөлдөх аюулд өртөхөд хүрсэн нь байж боломгүй зүйл юм. Эргэн тойронд нь шинэ, сүрлэг барилгууд босож, эх, үрсэд шаардлагатай элч дулааныг булаах болжээ. Найрсаг гэдгээ өдөр бүр тунхаглах болсон “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлагуудад энэ төрөх газрын одоо, ирээдүй нь огт хамаагүй бололтой.

Өнгөрсөн жилээс нэг давхар нь огт дулаангүй болсон тус эмнэлгийн хамт олон, үйлчлүүлэгчид үнэхээраргаа барахдаа жагсаал зарлаж, тэднийг царайчлан зогсож байгаа шүү дээ. НЭМГ, НЗДТГ-т санал хүргүүснээр нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлж чадсан аж.

Энэхүү инженерийн шугам нь зурагт тусгагдсанаар “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч гарах юм гэнэ. Угтаа бол энэ нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд тус дэлгүүрийн халаалтад огт нөлөөлөхгүй гэдгийг удирдлагуудад нь дуулгаад ч нэмэр алга.

Тиймдээ ч энэ ажлыг 14 хоног хойшлогдоод байна. II амаржих газрын эмч нар Найрсаг дэлгүүрийн найраагүй удирдлагуудыг эх, үрсийг хөлдөөх энэрэлгүй шийдвэрээ өөрчилнө гэдэгт итгэсээр, хүлээсээр.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ