Түлээний модны үнэ нэмэгдэхгүй

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ерөнхийд нь хоёр байдлаар тогтоолоо.
Үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр төлбөр төлөх юм. Харин ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ бага байх бөгөөд мод бэлтгэх арга, огтлолтын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ялгавартай тогтоосон байна.
Түүнчлэн түлээний модны төлбөрийг нэмээгүй ба шинэчлэн тогтоосон төслөөр урьдын 855-4250.0 төгрөг хэвээр мөрдөгдөх гэнэ. Түлээний мод гэдэг нь хэрэгцээний модны шаардлага хангахгүй, өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлдэг юм байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ