"Аль-Каида" АНУ-ын эсрэг дахин террорист ажиллагаа үйлдэхээр зэхэж байна

Сирийн нутагт байгаа “Аль-Каида” бүлэглэлийн хэт даврагч үзэлтнүүд АНУ-ын эсрэг террорын ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яам болон Холбооны тагнан мөрдөх товчоо америкийн бүх муж, хотын хууль сахиулах байгууллагад мэдэгджээ.

”Аль-Каида”-д дээгүүр байр суурь эзлэдэг бөгөөд Сирид байгаа террористууд Европт юмуу АНУ-ын нутагт халдлага үйлдэхээр төлөвлөж буй төгсгөлийн шатандаа орсныг саяхны тагнуулын мэдээлэл харуулж байна” гэж Үндэсний аюулгүй байдлын яамны албан ёсны төлөөлөгч Марша Кэтрон мэдэгдсэн байна.

АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны шуурхай удирдлагын тэргүүн дэслэгч генерал Уильям Мэйвилл түрүүнд нь мөн ингэж мэдэгджээ. Энэ нь “Аль-Каида”-тай холбоо сүлбээтэй бөгөөд Сирийн нутагт ажиллаж буй “Хорасан” бүлэглэлийг хэлж байгаа юм гэж генерал дурдсан байна. ”Тус бүлэглэл өрнөдийн объектуудын эсрэг, магадгүй АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага хийх төлөвлөгөөнийхөө төгсгөлийн шатанд орсныг тагнуулын мэдээ гэрчилж байна” гэж тэр хэлжээ.

Есдүгээр сарын 23-ны шөнө Сирид лалынханд пуужин-бөмбөгөөр цохилт өгснөөр террорын ажиллагаанд бэлтгэж байсан энэ бүлэглэлийн нэг байрлалыг устгасан гэж Уильям Мэйвилл онцлон тэмдэглэсэн байна.

ТТГ-т байгаа мэдээгээр, “Аль-Каида”-гийн толгойлогчдын нэг Мухсин аль-Фадли “Хорасан” бүлэглэлийгзахирч байгаа ажээ. Тэр Усама бен Ладены хүрээлэлд орж, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаанд бэлтгэж байсныг мэддэг байжээ.

Түрүүнд нь Ирак, Сирид байж, тэнд “Лалын улсын” талд байлдаж байсан байж болох АНУ-ын зарим иргэн эргэж ирсэн бөгөөд энд тусгай албадын байнгын анахааралд байгааг америкийн албаны хүмүүс мэдээлжээ. Тусгай албадын дүгнэлтээр, Ирак, Сирид лалынхны талд 80 орны 15 мянган дайчин, тухайлбал Европын 2 мянган хүн, АНУ-ын 100 орчим иргэн байлдаж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ