Дутуу орхигдсон цогцолборыг дуудлага худалдаагаар зарлаа

Төрийн өмчийн хорооноос БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,5 га эзэмшлийн талбай бүхий Тагнуулын ерөнхий газрын дутуу орхигдсон цогцолбор барилгыг өчигдөр долоо дахь удаагаа дуудлага худалдаанд орууллаа. Эхний дуудлага худалдаагаар анхны үнийг 13,5 тэрбум төгрөгөөр зарлаж байсан бол энэ удаад 10,8 тэрбум болгож бууруулсан байна. Учир нь дуудлага худалдаанд оролцох компани байгаагүй гэнэ. Харин өчигдөр “Глобал Бридж”, “Интернэйшнл эдюкэйшн скүүл оф Монголиа” гэсэн хоёр компани оролцсоноос 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн үнийн саналаар “Интернэйшнл эдюкэйшн скүүл оф Монголиа” компани ялж, тус барилгыг худалдаж авах боломжтой болжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ