Засгийн газар сэтгүүлчдэд өрөө өгнө

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийн нээлт энэ сарын 29-ний өдөр болох гэж байна. Уг төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоногложээ. Түүнчлэн парламентын сэтгүүлчид төрийн ордонд мэдээ, сурвалжлага бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломжоор хангагдсан тусгай өрөөтэй болж байгаа юм. Дэлхийн олон орны парламентын ордон мэдээ, сурвалжлагаа шуурхай бэлтгэх,дамжуулах техникийн боломж бүхий сэтгүүлчдийн өрөөтэй ажээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ