Турк улсын Батлан хамгаалахын сайд айлчилж байна

Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид хоёр өдрийн турш манай оронд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр дөрөө мулталлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ зочдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар Исмет Илмазтай харилцан санал солилцлоо.

Монгол-Туркийн батлан хамгаалах салбарын харилцаа 1999 оноос хойш амжилттай хөгжиж байна. Тухайлбал, БНТУ-ын Засгийн газраас хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд жил бүр нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг манай батлан хамгаалах салбарт үзүүлдэг байна.

Энэхүү айлчлал нь богино хугацааных боловч Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын найрсаг хамтын ажиллагаа, ялангуяа хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд чухал байр суурь эзлэх юм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ