“Улаанбаатар” кино наадам ирэх сард болно

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс орны киног, ялангуяа сор болсон бүтээлээс Монголынхоо үзэгчдэд толилуулах зорилготой “Улаанбаатар” олон улсын хоёрдугаар кино наадам ирэх сард болно.

Энэхүү наадмыг ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран жил бүр зохион байгуулдаг юм. Уг арга хэмжээг үндэснийхээ киногоор нээдэг заншилтай бөгөөд энэ удаад ч мөн найруулагч Б.Таванбаярын "Хүдэн" МУСК-гоор нээх ажээ. Ирэх сарын 08-12-ны өдрүүдэд үргэлжлэхтус наадамд Америк, Ази, Европын 10 гаруй орны уран бүтээлчид оролцох гэнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ