Орон нутагт нүүдлийн эмнэлэг ажиллаж эхэллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын дэмжлэгтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлсэн явуулын эмнэлгийг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэд хүлээлгэн өглөө. Дотроо рентген аппарат, шүд, эхо оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж бүхий энэхүү таван төрлийн машиныг ХБНГ-аас нэг тэрбум найман зуун мянган төгрөгний өртөгтэйгээр оруулж ирсэн байна. Ийнхүү Дархан-Уул аймгийн иргэд орон нутгийн анхны нүүдлийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болжээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ