Йогоор турахад эхний өдрөөс үр дүнг нь үзэж эхэлдэг

Эрүүл мэнд, оюун санааны гүн хямралд орсон монголчууд сүүлийн үед бясалгал, йогийг нэлээд сонирхох болж. Энэ хоёр нь нэг зүйлийн хоёр нэршил мэтээр ойлгодог хүмүүс олон. Тэгвэл энэ талаар “РИВАДИ” йог төвийн багш Ө.Энхболортой хийсэн сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэж байна.
- Юун түрүүнд та йог гэдэг үгийн тайлбар болон йогийг ойлгомжтой товч байдлаар тайлбарлаж өгнө үү?
- Йог гэдэг нь санскрит хэлний нэгдэл, холбоо гэсэн утгатай үг л дээ. Хүний биед хураалттай байгаа түр хүчийг сэргээж, сансрын эрчимтэй холбоно гэж ойлгож болно. Товчхондооэнергиэ нөхнө гэсэн үг.
- Бясалгал, йог хоёр ямар ялгаатай вэ? Йогоор хичээллэнэ гэхээр бясалгал хийх юм уу, эсвэл бүжиглэх ч юм уу, дасгал хийдэг юм болов уу?
- Бясалгал бол зөвхөн оюун санааны дасгал гэж болно. Бүжиг, дасгал бол зөвхөн биеийн хөдөлгөөн л оролцдог. Харин йог бол энэ бүгдийн цогц юм. Тэгэхээр биеийн болон оюун санааны дасгал хоёрын төгс хослол юм л даа. Йог нь ямар ч дарамт, өвчингүйгээр биеийн хөшингө зөөлөрч, дотоод хүчийг аяндаа ундруулан сэргээж өгдөг шидтэй.
- Танай төвд эрчимт тураах анги хичээллэдэг гэсэн. Хэр үр дүнтэй вэ?
- Бид 10 хоногийн эрчимт тураах ангийг байнга хичээллүүлдэг. Хүмүүс турахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Эм бэлдмэл, цацлага, цахилгаан аппарат зэргийг нэлээд хэрэглэж байна. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ удаан хугацаанд барьж чаддаггүй. Харин йогоор хичээллэн турах үед ямар ч дээрх төрлийн бэлдмэлийг санал болгохгүйн дээр та дасгалаа хийж эхэлсэн эхний өдрөөс таны биед хуримтлагдан бугшиж байсан илүүдэл ялгадасууд гадагшлах болно. Энэ бол эхний үр дүн. Тэгэхээр цаашид ямар болох нь тодорхой биз дээ.
- Йог нь олон төрөл байдаг гэж сонсож байсан. Улс улсаараа ялгаатай гэж ойлгож болох уу?
- Орон бүрийн онцлог шингэсэн байж болно. Гэхдээ төрөл гэдгийг нь ойлгомжтойгоор тайлбарлахад, бүжигт поп, хип хоп, ардын, сонгодог гэх мэт төрөл байдаг даа. Тиймэрхүү байдлаар төрөлжүүлсэн гэсэн үг. Тэрнээс энэ дасгал нь тэр орных гэсэн юм байхгүй.
- Нас, хүйсийн хувьд ямар нэг хязгаар заадаг болов уу?
- Нас, хүйс огт хамаагүй. Харин ч ахмад настнууд болон жирэмсэн эхчүүдэд маш эерэг үр нөлөө үзүүлж чаддаг. Жишээ нь, даралт тэнцвэржинэ, хуян хөөрөхгүй, хөдөлгөөний дутагдлаас ангижрана. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд их стрессдэж бухимддаг, нуруугаар чилж өвддөг гэх мэт зовиуртай болдог шүү дээ. Йог энэ бүгдийг анагаах чадвартай. Үүнийг баталгаатай хэлж чадна.
- Олны танил хүмүүс танай төвд хичээллэж байсан уу? Иргэдэд итгэл, үнэмшил өгөх үүднээс та нэрлэж болох уу?
- Мэдээж, нэг жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад маш олон хүн үр дүнтэй хичээллэсэн байгаа. Тэдний дунд хэд хэдэн олны танил байсан. Гэхдээ уучлаарай, нэрийг нь нууцлая.
-Тэгвэл танай төвийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
- Бид эрчимт тураах 10 хоногийн, энгийн нэг сарын ангиудыг хичээллүүлдэг. Ингэхдээ йогийн дасгал хичээлийг фитнесс дасгалтай хослуулан системчилсэн байдлаар ордог нь манай давуу тал юм. Бас цэвэр орчинд цөөн тооны хүн хичээллүүлдэг учир багш шавьтайгаа илүү ойр, тулж ажиллах боломжтой байдаг.
-Ажлынхаа хажуугаар явахыг хүссэн хүн цагаа сонгож явах боломжтой юу?
- Бид аль болох боломжтой цагуудыг сонгон өдөр бүр хичээлээ явуулдаг. Өглөөний анги нь 07.00, 09.30, 11.00, үдээс хойш 15.00, 17.30, 19.00 цагт тус бүр нэг цагаар хичээллэдэг учир хүмүүс өөрсдөө сонгон хичээллэж болно.
-Танайд хандахыг хүссэн хүн яаж холбогдох вэ? Мөн хаяг байршлынхаа талаар мэдээлэл өгөөч.
- БЗД-ийн Баянмонгол хорооллын 412-р байрны 58 тоотод “Ривади” иог төв байрладаг. Харин утсаар мэдээлэл авахыг хүсвэл 91055567, 94007878 дугаараар бидэнтэй холбогдож болно. Мөн facebook page-ээр дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл RIVADI YOGA, YOGA HIIYE SAIHAN BOLOY гэсэн хуудсуудад хандаарай.
- Иргэдэд йогийн талаар тодорхой ойлголт өгсөн танд баярлалаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ