Манай эмэгтэй жудочдын хоолонд ариун цэврийн хэрэглэл хийсэн нь үнэн гэв
БНСУ-д зохион байгуулагдаж буй Азийн 17 дугаар спортын наадамд Монгол Улсын тамирчид маш амжилттай оролцож байгаа билээ.
Тэгвэл энэхүү сайхан мэдээний хажуугаар Монгол Улсыг Хятадын муж болгоод зогсохгүй манай жудо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглэл хийсэн зэрэг олон таагүй үйлдэл БНСУ-д гарах болов.
Энэ талаар Солонгос улсад амьдардаг Д.Нарантуяа монгол руу илгээсэн юм.
Эмэгтэй жудочдын хоолонд үнэхээр ариун цэврийн хэрэглэл хийсэн болохыг тус улсад байгаа Монголын Олимпын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ч баталлаа.
Тэрбээр “Ямар хүн ийм зүйл хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Одоогоор бид албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж л байна. Наадам дууссаны дараа бид энэ асуудлыг албан ёсоор гаргаж тавина. Тэгээд хариуцлага тооцуулна” хэмээн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, одоогоор энэхүү асуудлыг нууцалж байгаа бөгөөд наадмаас өмнө ярих асуудал биш гэж үзэж байгаа аж.
Д.Нарантуяа Монгол руу илгээсэн цахим шуудандаа ийнхүү бичжээ:
Солонгосын Инчон хотноо явагдаж буй 17 дахь удаагийн Азийн тоглолтонд манай Монголын баг тамирчид амжилттай сайн оролцож байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ