Бөхчүүд арьсаа хамгаалж эхэллээ
Улсын их баяр наадмаар шинээр цол хүртсэн болон нэмсэн бөхчүүдээс сэргээш илэрсэн талаар эх сурвалжууд мэдэгдсэн ч хэн гэдгийг нь одоогоор зарлаж, олон нийтэд мэдээлэх боломжгүй байгаа юм. Учир нь, ирэх арваннэгдүгээр сард шинжилгээний хариу ирэхээр хэн гэдэг хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тодорхой болох юм.
Уг мэдээлэл гарсантай холбогдуулан энэ жил цол хүртсэн бөхчүүд арьсаа хамгаалж, “Би л лав биш ээ” гэсэн тайлбарыг хийж эхэлжээ. Хардаж байгаа бөхчүүдийн дунд Улсын арслан Н.Батсуурь, Улсын гарьд Ш.Жаргалсайхан нарын нэр дуулдаад байгаа бол шинэ арслан “Би л лав энэ жил нэг ч эм уугаагүй ээ” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдээд амжжээ.
Шинэ начингуудын хувьд мөнгөөр цол хийсэн юм чинь ямар юмны сэргээш илрэх вэ дээ гэсэн яриа ч гараад байгаа сурагтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ