Япон дахь хүмүүсийг айлгадаг тосгон

Үргээх тосгон гэгддэг Японы Хего муж, Ясуирми дүүрэгт оршдог Окухарима нэртэй тосгон нь зочлон ирсэн хүмүүсийг айлгах мэт хиймэл хүмүүсээр дүүрчээ. Өдгөө 61 настай Масато Окауе нь орон нутгийн иргэдийн тусламжтайгаар 2010 оноос эхлэн сүрлэн хүмүүс бүхий уг тосгоныг санаачлан бий болгосон байна. Учир нь тэрээр өөрийн төрөлх тосгондоо бусдын анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү санаагаа бодож олж хэрэгжүүлжээ.

Зогсолтгүй хувьсан өөрчлөгдсөөр байгаа энэ үед тус тосгоны залуучууд ажилгүйдлийн улмаас олноороо нүүцгээж тосгоны шилжилт хөдөлгөөн эрчимтэйгээр нэмэгдсэн бөгөөд залуучууд нь ийнхүү нүүсний улмаас тус тосгонд оршин суух нийт хүн амын дийлэнх хэсгийг 65-аас дээш насны ахмадууд эзлэх болсон байна.

Тиймээс хүнгүй болж хаягдсан тосгоны тэдгээр байшингуудыг Япон улсын хуучны сайхан амьдралыг харуулахыг зорьж сүрлэн хүмүүсийг хийж байрлуулан хотынхоны анхаарлыг зориуд татах эцсийн аргаа хэрэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ