Илүү ойроос харах гэж байгаад баранд бариулжээ
Энэтхэгийн Шинэ-Дели хотын амьтны хүрээлэнд, нэгэн залуу цагаан барын хашаанд унан амиа алдсан байна. Энэ аймшигт явдал 9 сарын 23-ны Лхагва гарагт олны нүдэн дээр болжээ. Тэр залуу зэрлэг амьтдыг бүүр сайн харах гэж байгаад санамсаргүй хашаа руу унасан байна.



Харамсалтай нь залуу аль хэдийнээ нас барсан байжээ. Орон нутгийн цагдаагийн байгууллага болсон хэргийг судалж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ