Улаанбаатарт 16-18 градус дулаан байна.

Малчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөрихэнх нутгаар дулаарах боловч 27-28-нд эрс хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ