12 настай охины аминд хүрсэн цагдааг 3-5 жил хорино

Нийслэлийн СБД”-ийн нутаг дэвсгэр, Таван буудлын зам дээр Цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр албаны машинтай замын урсгал сөрж яваад 12 настай охины аминд хүрсэн хэрэг гарсан.
Осол гаргасан жолооч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчбайсан бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус зүйл ангиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ