Жирэмслэлт бүр нь хүссэн жирэмслэлт байх ёстой

Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдрийг (World Contraception Day) 2007 оны есдүгээр сарын 26-нд анх удаа тэмдэглэж, түүнээс хойшжил бүр зохион байгуулах болсон. Энэ өдрийн гол уриа нь “Хамгаалалт: энэ бол таны амьдрал, энэ бол таны хариуцлага” ажээ.
Энэ өдрийг зохион байгуулж явуулдаг санаачлагч байгууллагууд жирэмслэлт бүр нь хүссэн жирэмслэлт байх ёстой гэсэн зарчмыг номлож, хамгаалалтын арга, хэрэгслийн тухай хүн амын мэдээллийг дээд зэргээр сайжруулах, сексийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэлтэй шийдвэр бие даан гаргаж, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхболомжийг залууст олгоходхүч чармайлтаа чиглүүлдэг байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ