Л.Гансүхийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байна. Түүнийг батлан даалтад гаргах эсэх, үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.

Шүүхээс дахин нэг сар хорих шийдвэр гаргасан учир Л.Гансүх өлсгөлөн зарлах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад шийдэхээр болсон байна. Мөн Л.Гансүхтэй хамт сэжигтнээр татагдаад байгаа н.Тулгыг ч үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа.

Өмгөөлөгч Ц.Баасандорж хурлын үеэр н.Тулгын биеийн байдал тааруу байгаа гэх эмчийн дүгнэлтийг нотлох баримт болгон гаргасан ч шүүх бүрэлдэхүүн баримтыг хүлээн авалгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ