“Улс төрд шинэ манлайлагч төсөл”-д “Татар” хамтлагийн Мөөгий оролцож байна

Зорилтот ТВ төслийн хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж шилдэг 90 оролцогч цааш өрсөлдөхөөр болжээ. Шилдэг 90 оролцогчийн дунд твиттерийн хатан хаан гэгддэг Урангоо, “Татар” хамтлагийн Мөөгий, “Дурсамж”-ийн Тулгаа зэрэг залуус хүч үзэж буй гэнэ.

“Татар”-ын Мөөгий авьяаслаг уран бүтээлчээс гадна улс орныхоо хөгжлийн төлөө нэгийг бодож хоёрыг сэтгэж явдаг шинийг санаачлагч залуу гэдгээ төсөлд оролцсон илтгэлээрээ баталжээ. Монголын урлагийг дэлхийн зах зээлд гаргах тухай түүний бичсэн эсээ ч мөн сонирхол татахуйц байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ