Биесээ шалзалсан жүжигчдийн шүүх хурал товлогдлоо

Хошин урлагийн "Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг рүүгээ халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа гэж мэдэгдсэн ч нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг ирэх мягмар гаригт буюу энэ сарын 30-нд хэлэлцэхээр болжээ.
Хурал Дүүргийн Эрүүгийн хоёрдугаар шүүхэд 08.00 цагаас болно. Хуралд шүүгчээр С.Базарханд, Г.Алтанцэцэг, Л.Гансүх, улсын яллагчаар Б.Бямбадагва, шинжээчээр Н.Энхцолмон, өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Э.Ганбат нар оролцоно.
Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ