Улаанбаатарт хур тунадас орно

Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөрнутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраарсекундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 градус,Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлжийн голын сав газраар 3-8 градус, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ.Бага зэргийн хур тунадасорно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус орчим, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ