Сансарт ниссэн эмэгтэйчүүд

Ээлжит багийнхны жолоодсон "Союз ТМА-14М"хөлөг одоо Олон улсын сансрын станцад (ОУСС) очоод байгаа билээ. МКС-41/42 багийн бүрэлдэхүүнд оросын сансрын нисэгч Александр Самокутяев (хөлгийн дарга), америкийн сансрын нисэгч Барри Уилмор (хөлгийн инженер) болон сүүлийн 17 жилд сансарт анх удаа нисч байгаа оросын сансрын нисэгч Елена Серова (хөлгийн инженер) нар орсон юм.
Энэ багийнхан тойрог замд 170 хоног ажиллаж, эрдэм шинжилгээний 50 орчим туршилт хийнэ. ОУСС 1998 онд тойрог замд ажиллаж эхлэснээс хойш тэнд 31 эмэгтэй сансрын нисэгч ажиллажээ. 27 нь АНУ-ынх, БНСУ, Канад, Франц, Японоостус бүр нэг.
Эмэгтэйчүүд станц байгуулахад оролцож, урт хугацааны (үндсэн) багийн бүрэлдэхүүнд ажилласан юм. АНУ-ын гурван эмэгтэй станцад гурван удаа, найман эмэгтэйхоёр удаа, түүнчилэн Канадын нэг эмэгтэй хоёр удаа очжээ.
ОУСС-ад эмэгтэй сансрын нисэгчид нийтдээ 2007,8 хоног байжээ. Пегги Уитсон (АНУ)станцад хамгийн удаан буюу хоёр нислэгээр 376 гаруй хоног ажилласан байна. Сунита Уильямс нэг удаагийн нислэгээр хамгийн удаан буюу 194 хоног 18 цаг нисчээ.
ОУСС-ад очсон эмэгтэйчүүд 25 удаа задгай сансарт гарсан юм (гарсан нийт хугацаа нь 174 цаг 33 минут). Сунита Уильямс хамгийн олон буюу долоон удаа гарч, тэнд 50 цаг 40 минут ажилласан байна.
Елена Серова (сансрын нисэгчдийн отрядад 2006 онд орсон) ЗСБНХУ/Оросын дөрөв дэх эмэгтэй сансрын нисэгч болж байна. Түүнээс өмнө Валентина Терешкова, Светлана Савицкая (хоёр удаа) нисч, Савицкая задгай сансарт гарсан анхны эмэгтэй болсон билээ. Елена Кондакова тойрог замын “Мир” станцад таван сар ажилласан юм.
Одоо хоёр эмэгтэй – Елена Серова, Анна Кикина нар оросын сансрын нисэгчдийн отрядад багтаж байна. Сансарт нийтдээ 57 эмэгтэй, түүний дотор АНУ-ын 45, ЗСБНХУ/Оросын гурав, Канадын хоёр, Японы хоёр, Хятадын хоёр, Их Британи, Франц, БНСУ-ын тус бүр нэг эмэгтэй ниссэн юм. 11 эмэгтэй задгай сансарт гарсан бөгөөд энэ нь Светлана Савицкая (ЗСБНХУ) болон АНУ-ын 10 төлөөлөгч юм.
Еле́на Оле́говна Серо́ва
1976 оны дөрөвдүгээр сарын 22-нд Приморийн хязгаарын Воздвиженка тосгонд төржээ.2001 онд Москвагийн С.Оржониказегийн нэрэмжит нисэхийн дээд сургуулийг “инженер” мэргэжлээр төгсгөсөн байна. 2003 онд Москвагийн улсын багаж хэрэгслийн үйлдвэрлэл, мэдээллийн академид “эдийн засагч” мэргэжлээр хоёр дахь дээд боловсролтой болжээ. Сансрын отрядад орох хүртлээОросын сансрын “Энергия” корпорацид 2 дугаар зэргийн инженерээр, мөн Нислэгийг удирдах төвд ажиллаж байжээ.
2009 онд Серовад Оросын сансрын “Энергия” корпорацийн “туршигч сансрын нисэгч” мэргэшил олгосон байна. 2011 оноос тус корпорацын сансрын нисэгчдийн отрядын туршигч сансрын нисэгч болжээ.
Түүний нөхөр Марк Серов нь Оросын сансрын “Энергия” корпорацийн туршигч сансрын нисэгч байсан бөгөөд охин Елена нь 2004 онд төржээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ