Чөлөөт бөхийн тамирчид эхний ялалтаа байгууллаа

БНСУ-ын Инчеон хотноо болж буй Азийн зуны спортын XVII наадмын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлж байна.Тус төрөлд нийт 22 орны баг тамирчид хүчээ сорино.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 57, 70кг эмэгтэй 48, 63кг жингийн барилдаанууд болох юм. Манай улсаас оролцсон бөхчүүдийн хувьд барилдаж эхний ялалтаа авлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Номингийн хувьд Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай барилдаж цэвэр ялалт байгуулсан. Түүний дараагийн өрсөлдсөгч БНАСАУ-ын бөх Жонг Хакжин юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Э.Нарангэрэл Вьетнамын бөх Ти Люа Нгуенийг 3:1-ийн харьцаагаар ялсан. Э.Нарангэрэлийн дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Японы бөх Эри Тосака юм.

Харин 63 кг-д барилдсан насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн хувьд эхний барилдаандаа гоц мөргөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ