Украинд олноор олдсон цогцсуудыг шалгана

Украины Донецк хотын ойролцоох гурван газарт хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь оршуулсан байна. Эдгээр цогцосны 40 орчим нь энгийн иргэд, мөн сайн дурын цэргүүд ч байжээ.

Украин дахь хүний эрхийн дээд комиссар шалгалт мөрдлөг хийхээр болсныг мэдэгджээ.

Албаны хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасаний хэлж буйгаар олон асуудал тодорхойгүй, хичнээн хүнийг оршуулсан, хариуцах эзэнгүй байгаа тул шалгалт явуулахаар болсон гэнэ.Олдсон цогцоснууд тамлан зовоосон байдалтай байжээ.

Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний нийгмийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах зөвлөлийн гишүүн Максим Шевченко уурхайгаас олдсон цогцсуудыг Украины үндэсний гвардийнхны хөнөөсөн хүмүүс гэж үзэв. Мөрдөн шалгалт ирэх долоо хоногоос эхлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ