Тэрэгтэй хүүхдээ галт тэрэгний зам руу алджээ

Австралийн Викториа мужийн Мелбурн хотын Камберуэлл галт тэрэгний буудалд нэгэн эмэгтэй тэрэгтэй хүүхдээ галт тэрэгний зам руу алджээ. Энэ тухай бичлэгийн тус улсын мэдээллийн вэб сайтууд олон нийтэд анхааруулах зорилгоор тараасан байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр хоёр настай хүүг Бокс Хилл эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрбээр хөнгөн бэртэл авсан аж. Галт тэрэгний буудлын зорчигчдын зогсох хэсэг нь налуу байсан учир тэрэгнээс гар салгах үед зам руу өнхөрч ойчсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ