Скандал: “Аюултай” Ц.Алдармаа
Хошин шогт тэр яаж тэнцсэн юм бол...

Таны миний амьдарч байгаа нийгэм дэх болж бүтэхгүй байгаа асуудлуудыг уудлах гэж оролддог хошин урлагийнханд сайн ч, муу ч нэр бий. Нэг хэсэг нь тэднийг худлаа маазарч талхныхаа таван төгрөгийг олдог хэмээн муучилж байхадавьяасыг нь үнэлж, хүндлэх хэсэг ч байх. Ямартай ч хошин шогийн хамтлаг, продакшнуудад жүжигчний дипломтой хүн бүр ороод байдаггүй. Тиймдээ ч энэ удаагийн“Скандал”-ын эзэн Ц.Алдармааг авьяасгүй хэрнээ “Шинэ үе” продакшны хаалгаар орж дийлсэн, адтай нэгэн гэх яриа дагадаг. Тэгвэл үнэн хэрэгтээ тэрбээр тэдний хүн болох гэж шалгалт, шүүлэг өгөлгүй, гоё сайхан бие галбир, хэлбэр талаараа түрий барин орсон гэдэг. Хамтлагтаа ороод л шүүмжлэл дагуулж эхэлсэн Ц.Алдармаа одоо хүртэл мэргэжлийн урлагт ч тэр, хошин урлагийнхан дотроо ч хамгийн их гологдож, гоочлуулдаг нэгэн билээ. Хэл ярианы баялаггүй, жүжиглэх чадваргүй гэж үзэгчид болон цахим ертөнцөөрхангалттай хэлүүлж ханасан түүнийг Бооёо дарга нь ихэд өмгөөлдөг байсан цаг саяхан. Угаасаа сайн жүжиглэх нь чухал биш, сайхан болохоор нь чимэг нэмэх гэж хамтлагтаа авсан гэдгээ ч нууж байгаагүй.

Баячуудын эгнээ рүү зүтгэсэн нь...
Хошин шогийн хамтлагуудын ахлагчид гэж шинээр тодорсон баячууд байдаг гэхэд дэгсдүүлсэн болохгүй.Тэд хамгийн үнэтэй машин унаж, хамгийн үнэтэй байранд амьдарч бүр цаашлаад эхнэрүүд нь хамаг л брэндийн хувцсаар шкабаа дүүргэж, хүүхдүүд нь хамгийн үнэтэй сургуульд сурдаг билээ. Ер нь хошин шогийн хамтлагт харьяалагдсан хэн ч байсан хэдхэн жилийн дотор ахлагч нараасаа дутахааргүй хөлждөг уламжлалтай гэсэн шүү. Тэр жишгээр Ц.Алдармаа“Шинэ үе”-д хэдэн жил ажиллахдаа овоохон юм хуримтлуулсан талаар мэдэх хүмүүс нь хэлдэг. Оюутны ширээнээс өндийгөөд л“Шинэ үе”-д харьяалагдсан Ц.Алдармаахувийн амьдрал болон гадаад үзэмжиндээ ч гэсэн эрс өөрчлөлт хийсэн. Энгийн даруухан бор охин байсан тэрбээр хошин урлагт ороод өнгө нэмж, хэл ам нь ч гүйцэгдэхээ байсан хэмээн ойр дотныхон нь ярьдагюм билээ. Үе тэнгийн бүсгүйчүүд дундаа л хадгаламждахь мөнгөөрөө тэргүүлдэг Ц.Алдармаа урлагийн бусад бүсгүйчүүдээс дутахгүй гэсэн шиг косметик мэс засал хийлгэсэн гэнэ лээ. Үүнийхээ буянаар ч тэр олон арван рекламд тоглосон биз.

Алдар нэр ба хувийн амьдрал
Олны анхаарлын төвд орж ирсэн Ц.Алдармааг харсан эрчүүд харцаа чулуудах нь нэмэгдсэний хэрээртүүний хувийн амьдрал ганхаж эхэлсэн гэдэг. Нөхөр, хүүхэдгүй хэмээж байсан Ц.Алдармаа гэнэт л айл гэрийн журамт гэргий гэдгээ зарласан. Нөхөртэйгөө таван жил хамт амьдарч,хөөрхөн хүүтэй болсон Ц.Алдармаагэр бүлээсээ салж “амьдрах утга алга, үхмээр байна” хэмээн фэйсбүүк хуудаснаабичиж найз нөхөд, хавь ойрынхноо сандаргаад авсан. Олон нийтийн анхаарлыг татахын тулд тэр ийм үг хэлсэн үү, үнэхээр амьдрах хүсэлгүй болж, амиа хорлохыг хүсээ юу гэдэг нь хариултгүй үлдсэн. Ямартай ч таван жил амьдарсан нөхрөөсөө салж ганц бие ээж болсон Ц.Алдармаа сингл ээжийнхээ эрхийг эдэлж, шоу цэнгээнээс салахаа байгаад байсан. Сингл ээжийнхээ эрхийг хэтрүүлсэн түүний шоудалт хэрээс хэтэрч, хамт шоудсан хүмүүстэйгээ гар зөрүүлж, зодоонч залуусаас дутахгүй гэдгээ үзүүлээд амжсан. Хэд хэдэн удаа хүмүүстэй ам зөрж, согтуу хөлчүү байхдаа папарацичдын дуранд өртсөн Ц.Алдармаагийн адармаатай шоудалт үүгээр дуусаагүй. Бүтэн сараар өдөр бүр тоглолт хийдэг хошин шогийн хамтлагууд жүжигчиддээ сарын хугацаанд хувийн амьдралаа бүрэн хаяхыг тушаадаг бичигдээгүй хуультай. Гэтэл шоу цэнгээнд автсан Ц.Алдармаа нэгэн удаа согтуу тайзан дээр гарах гэж байгаад хамтлагийн ахлагч Бооёод гардуулж, хамтлагаасаа хөөгдөх дээрээ тулсан гэнэ лээ. Тэгээдхаширч эцэс төгсгөлгүй гэмээршоу цэнгээндээ зогсолт хийж, олон нийтийн газар үзэгдэхээ байсан юм.

Нүцгэн биеэ гайхуулсан нь
Ийнхүү хэсэгтээ чимээгүй байсан Ц.Алдармаа гэнэт эротик сэтгүүлийн нүүрийг нүцгэн биеэрээ чимж олны анхаарлын төвд дахин ороод ирлээ. Үе үе цочир гэмээр үг, үйлдлээрээ олныг гайхшируулдаг түүний энэ алхам буруудсан гэж хэлэх нь үнэнд нийцэхгүй. Нүцгэн биеэ алдаршуулахгүй бол жүжигчин биш гэжхэлүүлэх гээд байгаа юм шиг орчин үеийн олны танил хүүхнүүд ар араасаа нүцгэлсээр. Ганц бие ээж ямар байхыг утгаар нь харуулж яваа Ц.Алдармаа ч тэр жишгээс гажсангүй. Эрчүүдтэй нэр холбогддог хэдий ч, хэн нэгэнтэйдотноссон гэдэг нь тодорхой болоогүй түүнд ганц бие ээж байх нь илүү таалагддаг байж болох.

Эрх чөлөөг амталсаар л...
Бааранд тасарч унах, бүжгийн талбай дээр савж унах, зодоон хийхгээд түүний ганц бие ээжийн сенсааци үргэлжилсээр. Гэтэл тэр бүр хэтийдсэн гэмээр сенсаацитарьсан нь, хажуу дахь нэгэн рүүгээ халуун ус цацсан явдал юм. “Шинэ үе”-ийн хоёр багана болсон Д.Бооёо, Г.Ундармаа нархонь, чоно болтлоо муудалцаж, улмаар Г.Ундармаагүй тоглолтоо орон нутагт хийж явах үеэр тэр тийм авир гаргасан байдаг. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ буцалсан халуун ус цацсанаар “Шинэ үе”-ийг үндсэн мөн чанараа алдахад хүргэсэн юм. Хамтлагийн гол тулгуур болж явсанГ.Ундармаагийн байр суурийг эзлэх гэсэн жүжигчин бүсгүйчүүдийн тэмцэл эцэстээбие биеэ шалзлах шахахад хүргэлээ гэх мэдээлэл гарч байсан билээ. Харин тэд үүнийг үгүйсгэдэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ